Цаг үеийн мэдээ

Орхон голын хөвөө Шаамар суманд Соёлын сэргэлт-2023 аяныг нээлээ. 

Нээлтэд сумын засаг дарга Ф.Серикбол, Байгалийн түүхийн музей / Natural history museum захирал И.Будбаяр, 

Сэлэнгэ аймгийн Соёл Урлагийн Газар-ын дарга Н.Отгонтуяа, нар аяны зорилгыг танилцуулан оролцсон юм. 

Соён гэгээрүүлэх илтгэл

Байгалийн түүхийн музейн захирал И.Будбаяр “Монголчуудын ойрх үеийн түүхийн ололт амжилт, хэтийн төлөв” сэдвээр иргэдэд илтгэл тавьж, боловсролын ажилтан, сургагч багш Т.Мөнхтүвшин “Бяцхан Палеонтологич” “Амьтдын мөр” сэдэвт боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүллээ. 

Мөн Байгалийн түүхийн музейн захиргаа аж ахуйн хэлтсийн дарга Т.Дашбат “Орон нутаг судлах танхимыг хөгжүүлэх боломж, хэрэгцээ шаардлага” боловсрол, Маркетингийн хэлтсийн дарга О.Соронзонболд “Үзмэр эд өлгийн гэрэл зураг ба баримтжуулалт” сэдэвт сургалт илтгэлийг, соёлын төв, музейн ажилтан албан хаагчдад тавилаа. 

Урлагийн тоглолт 

МУСТА Ц.Цогтнамжил

Хөгжмийн багш Б.Золбоо

“Сувдан шигшрээ” хамтлаг

Ц.Ариун-Ундрал 

Старс 2 хамтлаг

МУСТА С.Дармаа 

UB Corn хамтлагийн дуучин Э.Баатаржаргал

МУСТА Г.Уянга нар урлагийн тоглолтоо иргэд олонд толилууллаа.

ҮЗЭСГЭЛЭН 

Байгалийн түүхийн музейн “Байгалийг ойроос” Монгол орны байгаль, зэрлэг ан амьтдын гэрэл зургийн үзэсгэлэн  

“Байгаль бидний гэр” гар зургийн үзэсгэлэн

Сэлэнгэ аймгийн хүүхэд багачуудын 80 орчим шилдэг гар зургийн үзэсгэлэн 

“Байгалийг ойроос” нүүдлийн бэсрэг үзэсгэлэн 

Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй зэрлэг амьтдын чихмэлээс бүрдсэн 30 гаруй үзмэртэй үзэсгэлэнгүүдээ дэглэн үзүүллээ.