Цаг үеийн мэдээ

БНӨСУ-д явагддаж байгаа НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XII ээлжийн цэргийн багийнхны талаарх мэдээллийг НҮБ-ын веб сайтад онцлон түгээсээр байна. Тухайлбал, онцгой гавьяа байгуулсан Монгол энхийг сахиулагчдыг НҮБ-ын медалиар шагнасан бөгөөд үүний цөөнгүй хэсэг нь эмэгтэй цэргийн алба хаагчид байлаа хэмээн онцолжээ. 

Мөн Суданд борооны улирал эхэлсэнтэй холбогдуулан Монгол, Пакистан энхийг сахиулагчид хамтран Бентью хотод завьтай эргүүл хийж, усны түвшинг шалгахын зэрэгцээ үерт автсан нутгийн иргэдэд тусламж дэмжлэг үзүүлж байна гэжээ. 

Монгол цэргүүдийн үүрэг гүйцэтгэлтэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сэтгэл хангалуун байдгаа илэрхийлж, “Монгол Улс даян дэлхийд эвийг эрхэмлэгч улс орон гэдгийн баталгаа бол Монгол Улсын энхийг сахиулагчид. Дэлхий дахинд болон бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг тогтоох, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах зорилтыг хэрэгжүүлэхэд төр засагт дэмжлэг үзүүлэгч дайчдадаа баярлалаа” хэмээн цахим хуудаснаа талархал илэрхийлжээ.