Цаг үеийн мэдээ

Япон улсын мэргэжлийн сүмо бөхийн “ОЗЭКИ”, Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат Б.Лхагвасүрэн 2023.06.07-ны өдөр нутагтаа ирлээ. Түүнийг аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл болон Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нар, гэр бүлийнхэн нь угтан авав. 

Энэ үеэр Япон улсын мэргэжлийн сүмо бөхийн “ОЗЭКИ“ Б.Лхагвасүрэнг аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан юм. 

Б.Лхагвасүрэн Киришима Тэцүо “ОЗЭКИ” цолны мялаалга наадмаа энэ сарын 09-нд  Сэргэлэн суманд хийнэ.