Цаг үеийн мэдээ

30-67 насны 11 явган алхагч элсэн шаргал говийг ид хаваар давж, халуун хатуу газрыг хатан зүрхээр давж, замын уртыг гэтэлгэж, салхины эрчийг сөрж, сорилт бэрхшээл, адал явдал дүүрэн 220 км-ын урт замыг явганаар амжилттай туулж, төлөвлөсөн хугацаанаас 1 өдрийн өмнө барианд орлоо. 

Говийн ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулан Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас гарч Дорноговь аймгийн Сайншанд хот хүртэл "Дорнын Говь-Хутагтын нутгаар" уриа дор 220 км-ыг урт замыг хээрээр гэр хийж, хэцээр дэр хийн, явганаар туулсан анхны алхагчид, явган аялагчид боллоо.