Цаг үеийн мэдээ

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь 1933 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “Дотоодыг хамгаалах газрын эмнэлэг” нэртэйгээр голомт сууриа тавьж байсан 90 жилийн баялаг түүхтэй, Монгол улсын ууган эмнэлгүүдийн нэг юм.

2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тус эмнэлэг байгуулагдсаны 90 жилийн ой, Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төв байгуулагдсаны 5 жилийн ойг тохиолдуулан “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг зохион байгууллаа. 

Уг өдөрлөгөөр иргэд, үйлчлүүлэгчдэд эмнэлгийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, шинээр нэвтрүүлсэн технологи, инновац, эмчилгээ үйлчилгээний талаарх мэдээлэл өгөхөөс гадна эрүүл мэндийн даатгалаар харьяалал харгалзахгүй 10 төрлийн үзлэг, оношилгоо, шинжилгээг хийж, тасаг нэгжүүд өөрсдийн үйл ажиллагааг танилцууллаа. 

Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төвөөр 5 жилийн хугацаанд нийт 40 гаруй мянган хүн үйлчлүүлж, 17 мянган хүнийг өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эрт үед нь илрүүлснээс 1000 гаруй нь хавдрын тохиолдол, зүрх судас, ходоод хоол боловсруулах замын эмгэг, чихрийн шижин, бамбайн эмгэг зэрэг өвчлөл байна.