Цаг үеийн мэдээ

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Мөнх-Эрдэнэ, ахлах ахлагч Б.Болд нар 2023.06.06-наас 7-нд шилжих шөнө 03.30 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа айлын хашаа шатаж байхыг илрүүлэн унтрааж гэртээ унтаж байсан 4 том хүн, 4 хүүхдийг галын аюулаас авран хамгаалж ангийн шуурхай удирдлагын жижүүр болон онцгой байдлын газрын хэсэгт дуудлага мэдээлэл өгч ажилласан байна.