Цаг үеийн мэдээ

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2023 оны 04 дугаартай албан даалгавар, 05 дугаартай албан даалгаврын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Туул голын сав газрын захиргааны даргын баталсан хамтарсан хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу Төв аймгийн Эрдэнэ сум, Налайх дүүргийн Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа  явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудаас "Усны тухай хууль", “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль", “Хог хаягдлын тухай хууль", “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль”-иуд болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилтийг хэрхэн хангасан байдалд хяналт тавин ажиллаж байна.

Арга хэмжээний хүрээнд хууль тогтоомжийн шаардлагыг бүрэн хангаагүй үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад 2023.06.20-ний дотор хэрэгжилтийг хангаж, зөрчлүүдийг арилгах тухай хугацаатай албан мэдэгдэл өгөв.