Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотын хэмжээнд 135,4 га талбайд  ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут сөөг, цэцэг тарих ажил хийгдэж байна. Үүнээс  Хот Тохижилтын Газар 48 байршлын 46 га талбайд, хувийн хэвшлийн цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн  25 Аж ахуйн нэгж байгууллага 88 байршлын 89 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, агротехнологийн ажлуудыг хуваарийн дагуу хийж байна. 

Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажлын хүрээнд 51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн  бут сөөгийг тарилаа.

Нийтийн эзэмшлийн 7 байршилд  хийгдэх 18 цэцэгт байгууламжийн хийцлүүд удахгүй бэлэн болно.