Цаг үеийн мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, 22-ын товчооны төв замаас Мал бордохын хэсгийн автобусны эцсийн буудал хүртэлх 1.8 км урт авто замыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж дууслаа. 

6 метр өргөн, 2 эгнээ, 2 талдаа явган хүний зам, дугуйн зам бүхий уг бүтээн байгуулалтын ажлыг энэ оны 4-р сарын 1-нээс эхлүүлж, өнөөдөр ашиглалтад орууллаа. 

Ингэснээр дүүргийн шороон замыг хатуу хучилттай болгох ажлын хүрээнд сүүлийн жилүүдэд 70 гаруй км зам тавьж, орчны тохижилт болон аюулгүй байдал сайжирсаар байна.