Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн ...... сумын Их-Уул багийн “Найман толгой” гэдэг газар “Дэлгэрмөрөн" голд өсвөр насны хүүхэд живсэн тухай дуудлагыг 6 сарын 9-ний өдрийн 15:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн нийт 20 хүн, 4 автомашин, 1 завьтайгаар  Д /7 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 6 сарын 12-ны өдрийн 07:00 цагаас мөн өдрийн 20:30 цаг хүртэл осолдсон “Найман толгой” гэдэг газраас “Хилэнгийн гүүр” гэдэг газар хүртэл 50 км-т “Дэлгэр” мөрний усаар завиар, голын эрэг дагуу явганаар зохион байгуулж, нийт 20 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрэн хайх ажиллагааг түр зогсоосон байна.