Цаг үеийн мэдээ

 Баян-Өлгий аймаг, Өлгий сум 1, 5, 9, 11 дүгээр багт Ховд голын усны түвшин нэмэгдэж голын эрэг дагуу байрлах айл өрхүүд усанд автах магадлалтай байна гэсэн мэдээллийг 6 сарын 12-ны өдрийн 23:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийн ажилчид нийт 29 хүн, 12 автомашин, 1 /ковш/-той очиж, Ховд голын эрэг дагуу 1 км газарт даланг сэргээх, өндөрлөх ажлыг зохион байгуулжээ.