Цаг үеийн мэдээ

2023 оны 5 дугаар сарын 03-наас 06-ны өдрүүдэд Чех Улсад зохион байгуулагдсан Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн 65 дахь удаагийн уралдаанд Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Г.Гансүлд гуравдугаар байр эзэлж Засгийн газрын 120 дугаар тогтоолд заасан мөнгөн шагнал хүртэх болзлыг хангасан билээ.

Тэгвэл “Журам шинэчлэн батлах тухай”  Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоолоор “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын  яармагт  оролцож онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран  бүтээлчдэд  мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан байдаг. Тэгвэл энэхүү журмыг үндэслэн Г.Гансүлдэд 9,0 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор боллоо.