Цаг үеийн мэдээ

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн Цагдаагийн газарт албаны хэрэгцээнд шаардагдах иж бүрэн компьютер, принтер, энгэрийн камер зэрэг нийт 10 гаруй нэр төрлийн 80 гаруй сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж гардуулан өглөө.  

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн Цагдаагийн газрын алба хаагчдад тэдний ажиллах нөхцөлийг  сайжруулж, албан үүргээ хэвийн явуулах боломжийг хангах үүднээс хэрэгцээ шаардлагатай тоног төхөөрөмжийг жил бүр дүүргийн зүгээс тодорхой хэмжээгээр шийдвэрлэн ирсэн.  Цаашид мэргэжлийн анги байгууллагуудын алба хаагчдад  шаардлагатай тоног төхөөрөмж, бусад асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ гэлээ. 

Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа  Т.Дамбийням “Ажил үүргээ гүйцэтгэн, ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахад техник, тоног төхөөрөмж тус албанд хамгийн их хэрэгцээ шаардлагатай байдаг. Бидний үйл ажиллагааг дэмжиж өдөр тутмын үйл ажиллагаанд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэн өгсөнд алба хаагчдынхаа өмнөөс талархал илэрхийлье” гэв.