Цаг үеийн мэдээ

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагааг “ЭВ МӨНХИЙН ТУСГААР МОНГОЛ” нэрийн дор зохион байгуулна. 

Эвийн хүчээр мөнхөд тусгаар Монгол оршихыг бэлгэдэж ийнхүү нэрлэсэн ба Монголчуудын үнэт өв, түүх, соёл, нэгдмэл оюун санаа, хүн байгалийн хүйн холбоо, эв нэгдлийг орчин цагийн урлагийн олон хэлбэрүүдээр дамжуулан нийт зургаан бүлгийн хүрээнд бүтээлчээр илэрхийлэхээр төлөвлөсөн. Мэргэжлийн урлагийн бүхий л төрлүүдэд инновацыг шингээн бүх насны үзэгч, наадамчдад хүртээмжтэй, шинэлэг хэлбэрээр найруулахаар зорьж байгаа болно.