Цаг үеийн мэдээ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар Тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулах соёл, урлагийн үйл ажиллагаануудад төрийн зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах гүйцэтгэх продюсеруудыг томиллоо.

Тухайлбал, Үндэсний их баяр наадмын нээлт,хаалтын ёслолын гүйцэтгэх продюсероор Улсын Драмын Эрдмийн театрын дарга Д.Цэрэнсамбуу, “Дээлтэй Монгол” наадмын гүйцэтгэх продюсероор Хүүхэд залуучуудын театрын захирал Б.Ариунболд, Хүй долоон худагт зохион байгуулах “Соёлын наадам”-ын гүйцэтгэх продюсероор Соёл, Урлагийн Их сургуулийн захирал Э.Сонинтогос, Төрийн далбааны өдрийн “Хүндэтгэл ёслолын жагсаал”-ын гүйцэтгэх продюсероор Цэргийн Дуу, Бүжгийн Эрдмийн чуулгын дарга Г.Золзаяа, “Улаанбаатарын үдэш” үдшийн цэнгүүний гүйцэтгэх продюсероор Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш нар ажиллах боллоо.

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын гүйцэтгэх продюсер Улсын Драмын Эрдмийн театрын дарга Д.Цэрэнсамбуу

“Дээлтэй Монгол” наадмын гүйцэтгэх продюсер Хүүхэд залуучуудын театрын захирал Б.Ариунболд

“Улаанбаатарын үдэш” үдшийн цэнгүүний гүйцэтгэх продюсер Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш

Төрийн далбааны өдрийн “Хүндэтгэл ёслолын жагсаал”-ын гүйцэтгэх продюсер Цэргийн Дуу, Бүжгийн Эрдмийн чуулгын дарга Г.Золзаяа

Хүй долоон худагт зохион байгуулах “Соёлын наадам”-ын гүйцэтгэх продюсер Соёл, Урлагийн Их сургуулийн захирал Э.Сонинтогос