Цаг үеийн мэдээ

Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолын бэлтгэл ажил төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай үргэлжилж байна. 

Энэ жилийн нээлтийн үйл ажиллагаа нь тогтсон дэг, жаягийн дагуу үндэсний уламжлал, ёс заншлаа хүндэтгэн дээдэлсэн зохиол, агуулгатай байхын сацуу найруулгын багийн шинэлэг шийдэл, санаа, бүх насны наадамчин олонд тохиромжтой урлаг соёлын үзүүлбэрүүдээр дүүрэн байх юм. 

120 минут үргэлжлэх нээлтийн үйл ажиллагаанд мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчдээс гадна шинэ залуу чөлөөт уран бүтээлчдийн төлөөлөл түлхүү оролцож соёл урлагийн салбарын түүх, хөгжил, ирээдүйг наадамчин олондоо толилуулах болно.