Цаг үеийн мэдээ

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат цэргийн арслан Г.Жамбалдорж хүү Ж.Дарханбаатарын хамт Эрдэнэцогт, Хүрээмарал сумдын 100 жилийн түүхэн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд тус бүр хос түрүү авч наадамчин олноо баясгалаа. Аав хүү хоёр энэ жилийн улсын их баяр наадмаас нулимстай буцсан бол нутгийн түмэндээ ийнхүү түүхэн ойн баяр наадмаар нь давхар давхар бэлэг барив.