Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб хуралдлаа. Хуралд холбогдох мэргэжлийн байгууллагын бүрэлдэхүүн оролцож хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөлдөж, шаардлагатай техник хэрэгсэл, хүн хүчний хуваарилалтыг хийж үүрэгжүүллээ.

Өнөөдөр Зэвсэгт хүчин, Дотоодын цэрэг, Онцгой байдал, Цагдаа, Хот тохижилт, УБЗАА, ГУББГ-ын бүрэлдэхүүн дүүргийн 21,27,29 дүгээр хорооны хэсгүүдэд ажиллана.

Үерийн хор уршгийг арилгах арга хэмжээ 72 цаг үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.