Цаг үеийн мэдээ

Дараах бичил биетүүд арьсны ноцтой халдвар үүсгэдэг байна.

Aeromonas hydropnila: Үерийн бохир усанд ил шархтай орсон тохиолдолд арьсан доорх холбогч эдийн үрэвсэл, буглаа, улмаар хүндэрсэн үед үхжил үүсгэгч фасцит гэж нэрлэгдэх өвчнийг үүсгэнэ.

Pseudomonas aeruginosa: Псевдомоназын халдвар нь арьс, зөөлөн эдийн халдвар үүсгэх ба ил шархаар мөн халдвар үүсгэж болдог. Дархлаа султай хүмүүст ноцтой халдвар үүсгэх боломжтой.

StaphyIococcus aureus: Арьс, зөөлөн эдийн халдвар үүсгэдэг түгээмэл байдаг нян. Метициллинд тэсвэртэй StaphyIococcus aureus /MRSA/ нь зарим антибиотикт тэсвэртэй бөгөөд эмчилгээ хийхэд илүү хэцүү байдаг. Үерийн усанд ил шархтай орсон тохиолдолд /MRSA/ халдварт өртөж болзошгүй.

Streptococcus pyogenes: А бүлгийн стрептококк гэгддэг энэхүү нян нь шархны халдвар зэрэг олон төрлийн халдварыг үүсгэдэг. Арьсан доорх холбогч эдийн үрэвсэл, буглаа, ховор тохиолдолд үхжил үүсгэгч фасцит, стрептококкийн хорт шокийн хам шинж зэрэг инвазив халдварт хүргэдэг.

Үерийн усанд өртсөн ил шархыг цаг алдалгүй халдваргүйжүүлж, улмаар яаралтай эмнэлгийн тусламж авахыг зөвлөж байна

No description available.