Цаг үеийн мэдээ

“Таван богд фүүдс” ХХК KFC брэнд нь арван жилийн ойгоо тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд 2,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн 1,1 га талбайг тохижуулах төслийн ажлыг эхлүүлсэн. 

Хүүхэд багачууд, бяцхан үрсээ салхилуулж байгаа ээжүүд, оюутан залуус, гэр бүл, тусгай хэрэгцээт иргэд гэх мэт бүх насныханд зориулсан амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх эрүүл аюулгүй орчин, усжуулалтын системийг нь бүрэн шийдсэн ногоон байгууламж, дэлхийн стандартад нийцүүлэн хийсэн хүүхдийн тоглоомын талбайг нэгтгэн байгуулсан энэхүү төсөл маш амжилттай хэрэгжиж  “KFC LAND-АЗ ЖАРГАЛЫН ХОТХОН”-ыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ болон холбогдох албаныханд хүлээлгэн өгч байна. 

Жилийн дөрвөн улиралд бүрэн ашиглах боломжтой “KFC LAND-АЗ ЖАРГАЛЫН ХОТХОН”-д:

- Усалгааны систем бүхий ногоон байгууламж

- Эрүүл, цэвэр орчинд алхаж зугаалах, салхилах сүүдрэвч, явган хүний зам талбай

- Оюутан залуус болон залуу уран бүтээлчдийг дэмжих тоглолтын мини тайз

- Эко орчин бүрдүүлсэн дэлхийн стандартад нийцсэн аюулгүй хүүхдийн тоглоомын талбайнууд

- Нар, салхинаас сэргийлэх зорилгоор бүтээгдсэн ногоон далан

- Залууст зориулсан скитбоард болон роликоор гулгах зориулалтын талбай гэх мэт цогц бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэлээ. 

“KFC LAND-АЗ ЖАРГАЛЫН ХОТХОН”-ы цаашдын арчилгаа, хамгаалалтыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” бүрэн хариуцах бөгөөд Нийслэлийн өмчид хүлээлгэн өгөх болно.