Цаг үеийн мэдээ

Хонь: Од эрхэс оюун санаагаа сайжруулах боломж олгоно. Далд ухамсрыг зохицуулах од эрхсийн нөлөө таны дотоод сэтгэлд онцгой өөрчлөлт авчирч байна. Та өөрийн ур чадвараар сэтгэл татам, нууцлаг нэгэн болж чадна. Та ирээдүйн амьдралаа ямар байх талаар бодох болно. Энэ үед бодит байдал болон уран зөгнөл хоорондох ялгааг мэдрэх тул сэтгэлээр унахад хүрнэ. Эрүүл мэндийн асуудал гарсан ч биедээ сайн анхаарал халамж тавьснаар хурдан илаарьшиж чадна.

Үхэр: Сэтгэл хөдлөл ихсэх тул таны бодол санаа тогтворгүй байна. Хий дэмий үг яриа олширч магадгүй. Хэн нэгнийг ойлгох хэрэгтэй байгаа бол зарим нөхцөл байдал саад болж байна. Гэрээ хэлэлцээр хийх ажилд сайн төвлөрөл хэрэгтэй. Шинэ санаачилгыг дэмжиж чадвал хүнд ажлыг амжилттай давах аргаа олох бололтой. Ядарч алжаасан хүмүүс эртхэн амарч, эрч хүчээ сэргээ.

Ихэр: Энэ өдөр хянуур сэрэмжтэй байх нь чухал. Нэр алдартай хүмүүс биеэ сайн хичээж яв. Танд хянамгай байдал өнөөдөр хамгийн их туслах болно. Мөнгөний асуудалд хянуур ханд. Хэт хямд эсвэл үнэтэй бүтээгдэхүүнээс болгоомжил. Аливаа худалдан авалтыг хийхдээ өөрийнхөө боломжтой мөнгийг тооцоол.

Мэлхий: Өнөөдөр од эрхэс таныг эерэг нөлөөндөө байлгана. Өөрийн бодол санааг тод илэрхийлэх боломжтой байна. Энэ хугацаанд нуугдмал хүсэл сонирхлоо гаргах хэрэгтэй байна. Зарим хүмүүс ямар нэгэн шинэлэг зүйл хийхийг хүсэж мөрөөднө. Харилцаа холбоонд саад бэрхшээл гарч ирэх тул бизнесийн гэрээ хэлэлцээр хойшлогдох магадлалтай. Нууц хайрын харилцаа асуудал үүсгэж магадгүй.

Арслан: Энэ өдөр мэдрэмтгий байна. Ажлын ачааллаа тайлаагүй бол сэтгэл хөдлөлтэй байх бололтой. Зөн билиг тань ямар нэгэн зүйлийг хэлж магадгүй. Энэ өдөр дуртай зүйлээсээ таашаал ав. Таны эрүүл мэнд таагүй бол эмчид ханд. Та стресст орсон бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Танд таагүй асуудал авчирсан шалтгаан томорч болзошгүй.

Охин: Мөнгө санхүүгийн болон хамтын ажиллагааны асуудал тулгарах үед яаран хариу үйлдэл хийхээс болгоомжил. Ямар шийдвэр гаргах нь ойлгомжтой болтол цаг хугацаа хэрэгтэй байж болох юм. Өөртөө итгэх итгэл байх юм өөрийн хүчин чармайлтаар сорилтыг даван туулах боломжтой. Мөнгөний зарцуулалтаа дахин эргэж харах хэрэг гарна.

Жинлүүр: Төлөвлөөгүй өөрчлөлтүүдийг хийснээр эргэн тойрондоо эмх замбараагүй байдлыг бий болгоно. Гэвч та уян хатан, тайван тогтуун байдлаар хандсанаар асуудлыг уул овоо болгон томруулахгүй шийдвэрлэж чадна. Хувийн асуудал дээр ч, ажил төрлийн харилцаан дээр ч эерэг хандлагатай байх хэрэгтэй болно. Бизнесийн хамтрагч болон үйлчлүүлэгчтэйгээ эелдэг дипломат аргаар харилцаарай.

Хилэнц: Тууштай байх өдөр. Өнөөдөр танаас маш их зүтгэл тэвчээр шаардах болно. Ажлын шаардлагаар хайртай дотнын хүмүүсээсээ түр хол байх шаардлагатай тулгарна. Хэрэв хэн нэгэн тодорхой шалтгаангүй сөрөг үйлдэл гаргавал тайван хүлээж ав. Хэсэг хугацааны дараа бүх зүйлийн учир холбогдол аяндаа ил гарах болно.

Нум: Уур амьсгал бүрхэг болж байна. Чухал ажил эрхэлдэг хүмүүсийн харилцаанд саад гарна. Хэдийгээр таны санхүүгийн асуудалд эерэг зүйлүүд ажиглагдах боловч зарим ажил удаашралтай байна. Ажлын гэрээ хэлэлцээрт анхааралтай хандаарай. Гэр бүлийн сайхан харилцаа таныг аварна. Ямар ч нөхцөлд орсон ойр дотнын хүмүүсийнхээ аз жаргалын төлөө бүхнээ зориул.

Матар: Энэ өдөр од эрхэс итгэл найдвар хайрлах болно. Ихэнх хүмүүс гэр бүлтэйгээ ойр байх хэрэгтэй болно. Гэр бүлд эв найрамдалтай байдал давамгайлах байх. Хамтын ажиллагаа, харилцаа холбоо сайжирна. Одоогийн амьдралаа дээшлүүлэх боломж тохионо. Амьдралдаа хэрэгтэй шинэчлэлтийг хийсээр байх хэрэгтэй.

Хумх: Өнөөдөр чухал уулзалт эсвэл хайрын болзоо товлосноосоо болоод таны сэтгэл хөдлөл их байх болно. Ийм үед бясалгал хийх нь таныг тайвшруулна. Түргэн ааш гаргахгүй байхыг хичээж, биеэ барих хэрэгтэй. Бусадтай эелдэг найрсаг байж, ойлгомжгүй ааштай хүмүүсээс хол бай.

Загас: Харилцаа холбоо сэтгэл ханамжгүй байдал үүсгэж магадгүй. Сэтгэл санаагаар гэнэт унахаас болгоомжил. Толгой эргүүлсэн асуудал тулгарч болзошгүй. Амьдралын ээдрээтэй асуудлыг найз нөхөдтэйгөө хуваалцаж, тэдний тусламж дэмжлэгийг нэрэлхэлгүй ав. Гэр бүлийн харьцаагаа найрсаг эелдэг болгоход илүү анхаар.