Цаг үеийн мэдээ

Соёлын яам БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотноо 2023 оны 9 дүгээр сарын 5-наас 10-ны өдрүүдэд "Монгол-Хятадын ЭКСПО" дөрөв дэх удаагийн арга хэмжээний соёлын солилцооны хөтөлбөрийг зохион байгууллаа.

"Монгол - Хятадын ЭКСПО"-ийн нээлт 9 дүгээр сарын 5-ны өдөр Хөх хотын “Улаан театр”-т  тохиож Монгол, Хятад, ОХУ-ын 600 гаруй уран бүтээлчдийн хамтарсан тоглолтод манай улсаас “Анир” поп оркестр,  Удирдаач Б.Алтанхуяг (МУУГЗ ), дуучин Ө. Уянга (МУГЖ), Б.Батцэцэглэн, Б.Алтанжаргал, Д.Отгонжаргал, “Увертюра” хамтлаг, “Цэргийн дуу бүжгийн чуулгын бүжигчид”, Нийслэлийн Улаанбаатар театрын 100 гаруй уран бүтээлчид оролцож үндэсний, орчин үеийн, сонгодог бүтээлийн дээжээ толилууллаа.

Мөн 9 дүгээр сарын 6-ны өдөр Монгол улсын үзэсгэлэнгийн талбайд Монголын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, 9 дүгээр сарын 6-10-ний өдрүүдэд Монгол улсын 500 гаруй аж ахуй нэгжийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа зохион байгуулагдаж бизнес эрхлэгчдээ дэмжиж хамтран ажиллалаа.