Хонь: Амьдралдаа дүгнэлт хийх өдөр. Аз туршсан үйлдэл нь хууль журам зөрчиж магадгүй. Гэхдээ нэгэн хэвийн урсгалаар амьдрахаа зогсоохгүй бол хоцрогдсон хэв маягт дасна. Зугаа цэнгэлд татагдахын оронд үнэнч харилцаа руу тэмүүлнэ. Таны хайрын мэдрэмж бэлэглэх учрал тохиох магадлалтай.
Үхэр: Өнгөрсөн үеийн алдаагаа засахын тулд буруугаа хүлээх өдөр. Өөрт оногдсон үүргээ гүйцэтгэх нь хамгийн чухал. Сэтгэлд хүрэхгүй, урам хугалах байдал нь ажлын үр дүнг таагүй болгоно. Зарим үйл явдлыг өөрчилж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөхөд хүнд байна. Зоргоороо явах хэрэггүй. Эерэг өөрчлөлт гаргахын тулд тухайн цаг үеэ зөв тодорхойлохыг шаардана.
Ихэр: Ашиг сонирхол ихсэх өдөр. Ирээдүйн төлөвлөгөөг од эрхэс ивээнэ. Зөв хэмнэлээр ажиллан эрч хүчээ нэмэгдүүлэхэд анхаарна. Ялангуяа чухал уулзалтад оролцох гэж байгаа бол энэ нь бүр их нөлөөлнө. Хамтран ажиллагсадтайгаа санал зөрөлдөж болзошгүй. Хэрэв та тайван байж чадвал тийм ч их санаа зовох зүйл гарахгүй.
Мэлхий: Тайвшрах өдөр. Ямар нэгэн баярт үйл явдлыг тэмдэглэх нь гэр бүл дэх таагүй харилцааг өөрчилнө. Ахмад хүмүүсээс зарим чухал зөвлөгөө авна. Өнөөдөр олон нийтийн ажил хийхэд тохиромжтой. Бусдад туслах үйл ажиллагааны үед үнэ цэнтэй нөхөрлөлийг олж авах болно. Зөв бодол нь эерэг үр дүн авчирна.
Арслан: Энэ өдөр од эрхэс аз жаргалыг тань бэлэглэж байна. Энэ үед танд эрч хүч болон хүчирхэг зоримог байдал мэдрэгдэнэ. Гэхдээ өөр хүмүүсийн хүслийг сайн мэдэрч чадахгүй байж магадгүй. Чухал ажил зохион байгуулах гэж байгаа бол энэ тал дээр туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг аваарай. Ажил ихтэй ч гэсэн чөлөөт цаг гарган найз нөхөдтэйгөө хамт байх нь амралтыг авч ирнэ.
Охин: Энэ өдрийг үр ашигтай өнгөрөөхийн тулд аливаа зүйлийг хамтран хий. Тааламжтай орчин хэрэгтэй гэж бодож байгаа бол гэртээ бай. Төлбөр тооцооны хуудсаа шалга. Санхүүгийн ашиг орлогоо хянаж онцын хэрэгцээгүй зүйлд илүү зардал гаргасан эсэхээ нягталж үз. Мөнгө хөрөнгөний асуудалд болгоомжтой оролцож, ашигтай худалдаж авалт хийхийг хичээ. Зарим хүмүүс бодитоор хөрөнгө оруулалт хийх чадвартай болж магадгүй.
Жинлүүр: Эерэг ба сөрөг хандлага ээлжлэх өдөр. Ажил хэрэгч чадвар өндөр байх болов ч байр суурь нэгэн хэвийн байна. Гэвч гонсойх хэрэггүй. Тодорхойгүй байдал удаан үргэлжлэхгүй. Удаан хугацаагаар үр ашигтай хамтран ажиллах хүмүүстэй танилцах юм бол урагш нэг шат ахих магадлалтай.
Хилэнц: Тайван ажиллах өдөр. Хэрэв та хийж байгаа ажлаа сайн мэддэг бол өөртөө итгэлтэй байгаарай. Ажлын орчин танд хамт олондоо хүндлэгдэх боломжийг олгож байгаа эсэхийг анхааралтай ажиглаж байгаарай. Таны байр суурь өрсөлдөөн ихтэй байж ч мэднэ. Ямар ч үйлдэлд сэтгэл хөдлөлөө дураар нь тавилгүй, болгоомжтой хандаарай.
Нум: Таагүй хандлагатай өдөр. Таны сэтгэл хөдлөл эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна. Өөрийгөө хуурах амархан байж магадгүй. Хэрвээ дэмий зүйлээр сэтгэлээ хуурахыг зөвшөөрөхгүй байвал зарим таагүй баримтуудыг хүлээн зөвшөөр. Эс тэгвээс нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ. Хэрвээ та бодит байдлыг зөв үнэлэх юм бол сайн шийдвэр гаргах боломжтой.
Матар: Эерэг хандлагатай өдөр. Танд таалагддаг сэдвийн хүрээнд болох уулзалт хэлэлцүүлэгт оролцох нь таатай цаг үе байна. Өнөөдөр ганцаараа шийдэж чадахгүй асуудлаа итгэлтэй найз нөхөдтэйгөө хуваалцаарай. Таны зөн совин ч зөв сонголтуудыг хэлж өгнө. Энэ өдөр маш сонор соргог шударга бус зүйлийг харвал үнэнийг зоригтойгоор илчлээрэй.
Хумх: Та бүхэн өөрийн тань эсрэг байгаа мэт санагдах бүхнийг сэтгэлийн тэнхээгээр даван туулах хэрэгтэй. Хэрэв тулгарсан саад бэрхшээлийг зөв арга замаар даван туулж чадвал амжилтад хүрнэ. Одоогийн нөхцөл байдлыг тайван хүлээн авч, нэгэн хэвийн байдлаар амьдар. Хайр дурлалын асуудал бүрхэг байна. Заримдаа танд ашиглуулсан мэт мэдрэмж төрж ч болох юм. Хариу үйлдлийг яаран гаргах хэрэггүй.
Загас: Хянамгай байх өдөр. Хойш ирээдүйнхээ төлөө их хөдөлмөрлөх хэрэгтэйг улам мэдрэх болно. Та сонирхлыг тань татсан ажлынхаа амтанд уусан орно. Санхүү мөнгөний шийдвэрийг сайтар тооцоолж гаргах хэрэгтэй. Мөнгөтэй холбоотой асуудал тулгарахад шууд туслах хүн олдохгүй бололтой.