Цаг үеийн мэдээ

Монголын Үндэсний Худалдаа аж үйдвэрийн танхимын их хурал 2019 оны II сард болж О.Амартүвшин гэгч Ерөнхийлөгчөөр сонгогдсон байдаг. Тухайн үед тус танхимын санхүүгийн  жилийн эцсийн тайлангаар  дансанд нь 7.5 тэрбум төгрөг  байсан  байна. Энэ хөрөнгө мөнгийг  шинэ ерөнхийлөгч болох О.Амартүвшинд хүлээлгэн өгчээ.

Гэтэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд танхимын удирдлагууд санхүүгийн тайлан мэдээллийг  гишүүддээ  өгдөггүй, хяналтын зөвлөлийн шаардлагыг хүлээж авдаггүй, тойм төдий мэдээлэл өгөөд  орхидог байсан гэнэ. 

Тиймээс танхимын ээлжит их хурал болох гэж буйтай холбогдуулан гишүүд дээрх хөрөнгийн зарцуулалт болон  төсөв, хөрөнгийн тайлангаа тавихыг  О.Амартүвшин болон гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нараас шаардаж байгаа аж. 

Мөн Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын нэрээр гадаадын олон экспо, арга хэмжээнүүд болон Арабын Дубай хотоос  100 бизнесийн нөхдийг даах ёстой арга хэмжээнд  тус танхимын дарга нар ах дүү, хамаатан садан, гэр бүлээ үнэ төлбөргүй зардалд багтаан авч явсан тухай бизнес эрхлэгчид хэлж байгаа юм.

Энэ мэт  тус танхимд аудит хийх, санхүүгийн тайлан мэдээллийг нягтлахыг гишүүд нь шаардах болжээ. Ялангуяа орон нутгийн гишүүн байгууллагуудаа хотоос өөр газар болох арга хэмжээнд огт оролцуулдаггүй тухай гомдоллож байна.

 

Таны сурталчилгаа