Цаг үеийн мэдээ

Монгол-Японы эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн өнөөдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Монголын уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Тус хамтарсан үзэсгэлэнд хилчин, ахмад Л.Номингэрэл өөрийн гэрэл зургийн уран бүтээлээрээ оролцож байна. Үзэсгэлэнд оролцож буй эмэгтэй гэрэл зурагчид  нэг, нэг эмэгтэй дүр сонгон авч нэг жилийн хугацаанд ажиллан өнөөдөр ийнхүү дуусаж түмэн олондоо дэлгэн үзүүлснээрээ онцлог байлаа. Ахмад Л.Номингэрэлийн бүтээлийн гол дүр Монголын анхны эмэгтэй мэргэн буудагч, Хил хамгаалах байгууллагын анхны эмэгтэй шүхэрчин, Олон Улсын болон Монголын практик буудлагын холбооны анхны хилчин эмэгтэй гишүүн, Хилийн цэргийн 0303 дугаар ангийн ахлах ахлагч Б.Давааням байлаа. Дашрамд тус үзэсгэлэн энэ сарын 23-ныг дуустал Уран зургийн галерейд үргэлжлэх тул эрхэм та бүхнийг хүрэлцэн очиж үзэхийг урьж байна.

Таны сурталчилгаа