Цаг үеийн мэдээ

Монголын хамгийн өндөр буган чулуун хөшөөтэй, 500-1000 огтлолын цэгт орших Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд “Соёлын сэргэлт-2023” аяныг амжилттай хэрэгжүүллээ.

ТОГЛОЛТ, ҮЗЭСГЭЛЭН 

Аяны нээлтэд, Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн ЭША Ж.Алмагүл болон аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлч Т.Лаагансүрэн, 

сумын соёлын өвийн ажилтан, бүжгийн багш Г.Төгсбаяр, 

соёлын төвийн ажилтан Н.Батпүрэв, 

тавдугаар багийн дарга Т.Түмэнбаяр нар урлагийн тоглолтыг сумын иргэдэд толиллууллаа. 

Мөн “ИХ ХААДЫН ЕРТӨНЦ: МӨНХ ХААН”, “ХОРИГ УУЛЫН ЭРДЭНЭС” үзэсгэлэн, “ИХ ХААНЫ ӨЛГИЙ НУТГААР” гэрэл зургийн үзэсгэлэнг, хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Хүрэлбаатар тайлбарлан хүргэсэн юм.

ИЛТГЭЛ, СУРГАЛТ

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвсүрэн 

"Үндэсний нэгдмэл үнэт зүйл ба соён гэгээрэл" сэдвээр иргэдэд соёлын илтгэл, 

Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан А.Чаданхүү “Чингис хаан ба Монгол бахархал” сэдвээр ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад тус тус илтгэл уншлаа. 

Түүнчлэн Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Хүрэлбаатар Соёлын төвийн албан хаагчдад “Соёлын үйл ажиллагааны нөөц боломж” сэдвээр чадавхжуулах сургалт арга зүйн зөвлөгөө өглөө. 

БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР 

Чингис хааны өв, соёлын хүрээлэнгээс “МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРЭН” хөлөгт тоглоом, “ЦААТНЫ ӨВ, СОЁЛ” гар урлалын боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүллээ.

Таны сурталчилгаа