Өнгөрөгч долоодугаар сарын эхээр нийслэл хотод үргэлжлэн орсон борооны улмаас хэд хэдэн газар үерт автсан билээ. МҮЭ-ийн холбооноос Нийслэлийн Онцгой байдлын газарт эд материалын дэмжлэг үзүүлэн ажиллахын зэрэгцээ үерт нэрвэгдсэн үйлдвэрчний эвлэлийн ажилтнуудад нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж үзүүлэхээр шийдвэрлээд байсан юм.
Энэ хүрээнд МҮЭ-ийн холбооны удирдлагууд өнөөдөр /2023.09.19/ үерт нэрвэгдсэн нэр бүхий долоон ажилтанд нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламжийг тус тус гардуулан өглөө.