Цаг үеийн мэдээ

Дэлхийн баримтат өвийн үнэт дурсгалыг хадгалан хамгаалах зорилготой ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Ази, Номхон далайн /MOWCAP/ 10-р чуулганыг Монгол Улсад зохион байгуулна.

Саудын Арабын Хаант Улсад 2023 оны 09 дүгээр сарын 10-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулганы үеэр ЮНЕСКО-ийн Ерөнхий захирлын Соёлын асуудал эрхэлсэн дэд захирал Эрнесто Оттони Соёлын сайд Ч.Номинтой уулзлаа.

Энэхүү уулзалтаар:

- Дэлхийн баримтат өвийн үнэт дурсгалыг хадгалан хамгаалах зорилготой ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн /MOWCAP/ 10-р чуулганыг Монгол Улсад зохион байгуулахаар болсон бөгөөд уг чуулганыг зохион байгуулах болсныг баталгаажууллаа.

- ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийг жагсаалтад Монгол Улсаас “Монгол нүүдлийн зан үйл”, “Наурызын баяр”-ыг нэр дэвшүүлэхээр болсныг дуулгав.

- ЮНЕСКО-гийн “БҮТЭЭЛЧ ХОТЫН СҮЛЖЭЭ”-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг бүртгүүлэх хүсэлт гаргасан бөгөөд өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод соёлын үйл ажиллагааг идэвхжүүлэх, дотоодын бүтээлч үйлдвэрлэгчдийг дэмжих бодит алхмуудыг хийсэн.