Цаг үеийн мэдээ

Жюүдо бөхийн эмэгтэйчүүдийн -52 кг-д залуучуудын олимпын мөнгө, залуучуудын дэлхийн аварга ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам Непал, Казахстаны жюүдочдыг ялж, хагас шигшээд ДАШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Диёра Келдировад вазари үнэлгээгээр ялагдсан. Тэгвэл Л.Сосорбарам сая Индонезийн жюүдоч Марьям Махаранитай барилдаж вазари үнэлгээгээр ялснаар “Ханжоу 2023” Азийн наадмын жюүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ. 

Хэдхэн мөчийн дараа эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд Ё.Басхүү алтан медалийн төлөө хүч үзнэ.

Гэрэл зургийг Ч. Ганбат