Цаг үеийн мэдээ

“Ханжоу-2023” Азийн наадмын жюүдо бөхийн тэмцээн өнөөдөр эхэлсэн. Эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт Ёндонпэрэнлэйн Басхүү Хонгконг, Тажикстан, Узбекистаны жюүдочдыг ялж финалд шалгарсан. Ё.Басхүү аваргын төлөөх барилдаанд Японы жюүдоч Риёма Танакатай барилдаж базари үнэлгээгээр ялагдснаар мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү тэрээр Монгол Улсын тамирчдын 48 дахь мөнгөн медалийг зүүв.