Цаг үеийн мэдээ

"Ханжоу 2022" Азийн Наадамд оролцож буй 23 хүртэлх насны залуучуудын хөлбөмбөгийн шигшээ баг өчигдөр /2023.09.24/ хэсгийн сүүлийн тоглолтоо хийлээ. Эхний тоглолтоо Вьетнамын эсрэг 2:4, дараа нь Саудын Арабд 0:3-аар дийлдсэн манай залуус Ираны багт 0:3-аар хожигдлоо.

"B" хэсгийг Ираны баг 7 оноотойгоор тэргүүлсэн бол Саудын Арабын шигшээ баг адил оноотой болсон ч цөөн гоол оруулснаар хэсгээсээ хоёроор шалгарав.

Гэрэл зургийг: Э.Харцага