Цаг үеийн мэдээ

Манай улсад энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн есдүгээр сарын 23-ыг хүртэл 745,841 жуулчин иржээ. Үүнээс хамгийн их буюу 179 мянган жуулчин ОХУ-аас ирсэн бол түүний дараа БНСУ, БНХАУ, Казахстан зэрэг улсаас жуулчид Монголыг зорин иржээ.

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаад байна. Энэ хүрээнд 2023 онд нийт 1 сая жуулчин хүлээн авах зорилт тавин ажиллаж буй юм.