Цаг үеийн мэдээ

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газраас мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын хэмжээнд халаалт авах ёстой 5500 орон сууцны барилга байдаг. Үүнээс 5450 орчим орон сууцны барилга, 195 цэцэрлэг, 150 сургууль, 95 эмнэлгийн халаалтыг холбосон.  Дулаан холбоход хэд хэдэн хэсэгт гэмтэл гарсныг 3 хоногт засаж дуусгана.

Мөн Улаанбаатар хот 300 мвт цахилгааны эх үүсвэрийн дутагдалтай байгаа. Гэхдээ цахилгаан дамжуулах сүлжээнээс өвлийн ачааллын үед найдвартай ажиллагааг хангасан гэдэг мэдээллийг өглөө.