Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагын орчин нөхцөлийг сайжруулах ажлын хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн дотор тохижилтын ажил 80 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал нөхөн сэргээх өрөө, эмчилгээний өрөө, хүлээн авах хэсэг, эмч ажилчдын өрөөг цогцоор нь тохижуулж, иргэд эрүүл мэндийн үйлчилгээ түргэн шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэх юм.