Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллагаас 2023 оны 09 дүгээр сарын 04-нөөс 18-ны өдрүүдэд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дараах үйлдлүүдийг илрүүлжээ.

Үүнд: 

1. Хууль бусаар агнаж, тээвэрлэсэн 186 тарвага, 11 ширхэг лаазалсан тарваганы мах Улаанбаатар хот руу нууцаар нэвтрүүлэхийг завдсан,

2. Агнахыг хориглосон зэрлэг амьтан агнасан, тээвэрлэсэн 4 үйлдэл буюу 80 ширхэг ногтруу шувуу тээвэрлэсэн, 1 ширхэг Алтайн хойлог шувуу тус тус тээвэрлэсэн, янгир ямаа агнасан 2 үйлдэл, 

3. Зөвшөөрөлгүйгээр элс, хайрга, жонш тээвэрлэсэн 5 үйлдэл буюу 13450 тонн жоншны хүдэр тээвэрлэсэн, зөвшөөрөлгүй элс хайрга, тээвэрлэсэн 4 үйлдэл, 

4. Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах ургамлын зүйл түүж, тээвэрлэсэн 2 буюу 2 кг каннабисын төрлийн ургамал, Сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг өвс гэх нэршилтэй дельта-9 тетрогидроканнабинол бодис 2 уут тус тус бэлтгэж, тээвэрлэсэн,  

5. Хуш модны самар 165 шуудайг хууль бусаар бэлтгэсэн, 

6. Хууль бусаар мод бэлтгэсэн 1 буюу 12 ширхэг гуалин мод бэлтгэж, тээвэрлэсэн, 

7. Газрын хэвлийд хууль бусаар халдаж хууль бусаар ашигт малтмал олборлосон 2 үйлдэл, 

8. Нэн ховор ургамал болох хонин арц 11 шуудайг түүж, бэлтгэн зөөвөрлөсөн 1  үйлдлийг тус тус илрүүлж, эрэн сурвалжлагдаж байсан 2 этгээдийг олж тогтоосон байна. 

Тухайлбал: 

-Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг дэвсгэрээс янгир агнах зөвшөөрөлтэй компани зөвшөөрөлд зааснаар өөр газарт АНУ-ын иргэнээр 1 тооны янгир ямаа агнуулсан, 

-Архангай аймгаас Тоёота маркийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу 38 ширхэг нойтон тарвага тээвэрлэж нэвтрүүлэхийг завдсан зэрэг үйлдлүүдийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.