Цаг үеийн мэдээ

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулагддаг “GRAND TOUR” аялал жуулчлалын улсын олимпиад энэ жил 21 дахь удаагаа болж байна. 

2023 оны дэлхийн аялал жуулчлалын өдрийг “GREEN INVESTMENT TOURISM – WELCOME TO MONGOLIA” уриатай аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 14 их, дээд сургууль, коллежийн 400 орчим оюутнууд оролцож байгаа юм. 

Улсын олимпиадын хээрийн аяллын тэмцээн  2023.09.23-2023.09.24-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөв. Үргэлжлүүлэн оролцогч оюутнууд Оюутны эрдэм шинжилгээний хурал, Аялал жуулчлалыг сурталчлах үзэсгэлэнгээр өрсөлдөн шилдгээ шалгаруулна.