Цаг үеийн мэдээ

НЗДТГ-аас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран Эрх зүйн хөтчийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

Энэ үеэр хууль зүйн ухааны доктор, дэд профессор А.Алтанзул, магистр С.Ганцэцэг, магистр Ч.Энхчимэг, магистр Р.Мөнхбат, магистр Д.Цэцэгдарь нар гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд сургалт зохион байгуулсан юм. Сургалтад нийслэлийн есөн дүүргийн 50 эрх зүйн хөтөч хамрагдлаа.