Цаг үеийн мэдээ

Ханжоу-2022 Азийн наадмын -73 кг-ын жинд Сүлд спорт хороо, Наран мандал компанийн тамирчин Токио-2020 олимпын наадмын хүрэл, дэлхийн аварга Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медаль хүртлээ. Хагас шигшээд Узбекистаны Мироджон Юүлдошевт торгуулиар ялагдсан тэрбээр хүрэл медалийн төлөө Казахстаны Даньяр Шамшаеваас хоёр вазари үнэлгээ авч цэвэр яллаа. Тун удахгүй  -70кг-д өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Женко клубийн тамирчин 18 настай  Батсуурийн Ням-Эрдэнэ БНХАУ-ын Фен Ен Ентэй хүрэл медалийн төлөө барилдах болно.