Цаг үеийн мэдээ

"Ханжоу 2022" талбайн теннисийн холимог хос төрөлд өрсөлдсөн Ч.Маралгоо, М.Бадрах нар Японы багтай тун ойролцоо тоглож, харамсалтай ялагдал хүлээлээ.

Энэ тэмцээний чансаагаар 13-т бичигдсэн Шимизү Айяно, Шинжи Хазава нарын бүрэлдэхүүнтэй Японы холимог багтай өрсөлдсөн юм. Эхний сэтэд 0:6-гаар манай тамирчид хожигдсон ч хоёр дахь сэтэд манай залуус 6:2-оор ялж, үр дүнг тэнцүүлсэн.

Улмаар супер тай брик (10)-ээр тоглолтын хувь заяаг шийдэхэд манай теннисчид 8:2-оор илүүрхэж байсан ч дараалан 5 оноо алдаж, давуу байдлаа ашиглаж чадсангүй.

Тоглолтын төгсгөлд 7:9-өөр онооны харьцааг холдуулсан ч Японы баг сүүлийн 4 оноог дараалж авснаар дараагийн шатанд шалгарлаа. 

Сонирхуулахад, эмэгтэй хос төрөлд эгч дүүс болох Ч.Маралгоо, Ч.Мартаа нар Хятадын Тайпэйгийн эсрэг 0:6, 3:6-гаар дийлдсэнээр талбайн теннисчдийн тэмцээн өндөрлөлөө.