Цаг үеийн мэдээ

Сүүлийн таван Азийн Наадамд тасралтгүй оролцож буй ушугийнхан энэ удаагийн тивийн олимпод хоёр тамирчинтай ирсэн. Ушугийн санда бокс буюу тулааны төрлөөр эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Мэндбаяр, эрэгтэйчүүдийн 75 кг-д Н.Бямбадорж нар эх орноо төлөөлөн оролцлоо. 

Спортын мастер Н.Бямбадорж Киргизийн тулаанч Темирлан Аманкуловтой хүрэл медалийн төлөө тулалдаад, шагналт V байрт орсон юм. 

Монголын ушучид Азийн Наадмаас нэг бус медаль хүртсэн түүхтэй. Анх Ө.Саруул-Од, Б.Батжаргал нар Дохагийн Азийн Наадмаас хүрэл медаль хүртэж байсан билээ. 

Гэрэл зургийг: Ч.Ганболд

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо