Цаг үеийн мэдээ

Энэ сарын 28-нд Улаанбаатар хотноо “Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны ээлжит хэлэлцээ” болно. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2023.09.27/ Сангийн яамны Төрийн Нарийн Бичгийн дарга Ж.Ганбат Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Зүүн ази болон Төв Азийг хариуцсан дарга Ноён Яннис Неофитоу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр талууд хоёр улсын “Хөгжлийн хамтын ажиллагааны ээлжит хэлэлцээр”-ийн хүрээнд хөгжлийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох ач холбогдолтойг онцолж, цаашид биологийн олон янз байдал ба байгаль орчны хамгаалал, Тогтвортой эдийн засгийн хөгжил, Эрчим хүчний үр ашиг гэсэн гурван үндсэн чиглэлийг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. 

Сангийн яамны ТНБ-ын дарга Ж.Ганбат Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай 1991 оноос эхлэн Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчин, эрчим хүч, боловсрол зэрэг тэргүүлэх салбарт нийт 155.9 сая ам.долларын зээл, 43.2 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв.

Таны сурталчилгаа