Цаг үеийн мэдээ

Жюүдочид тэмцээний сүүлийн өдөр холимог багийн төрлөөр медальтнаа шалгаруулдаг билээ. Энэ удаагийн Азийн Наадмын холимог багийн төрөлд 9 баг оролцсон юм.

Монголын баг эхний тойрогт хийлээд дараагийн даваанд БНХАУ-ын багтай учраа таарсан. Эхлээд Г.Алтанбагана, О.Цэцэнцэнгэл, Л.Энхрийлэн нар учраа бөхөө ялж, Д.Номинзул ялагдсанаар 3:1-ээр манай жюүдочид илүүрхэж байлаа. 

Гэвч Ц.Цогтбаатар, Б.Ням-Эрдэнэ нар учраа бөхөө барсангүй. Улмаар нэмэлт барилдааныг Г.Алтанбагана хийсэн ч багтаа хожил авчирсангүй. Манай жюүдочид дагах барилдаанд Тайландын багийг 4:0-ээр буулган авснаар хүрлийн төлөө БНСУ-ын багтай барилдах боллоо.

Холимог багийн алтан медалийн төлөө Япон, Узбекистаны баг хүч үзэх бол хүрлийн төлөө БНХАУ, Казахстан тунажээ.

Шигшээ барилдаан 16:00 цагаас эхэлнэ.

Гэрэл зургийг: Б.Бямба-Очир