Шүүхийн байгууллагын захиргааны менежментийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн, цогц чадамжтай хүний нөөцийг бэлтгэх, шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг дээшлүүлэх зорилгоор “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Бүх шатны шүүхийн Тамгын газар, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Шүүхийн сахилгын хорооны 800 албан хаагч 2023 оны есдүгээр сарын 28-ны өдөр Төрийн ордонд чуулж, салбарын хөгжлийн бодлогоо хэлэлцэнэ.