Цаг үеийн мэдээ

ДАШТ-ий мөнгөн медальт Б.Чинзориг Азийн Наадмын хоёр дахь тулаанаа энэ оны дэлхийн аварга, Узбекистаны боксчин Руслас Абдуллаевтай хийлээ.

Тэд дөрвөн сарын өмнө дэлхийн дэвжээнд таарч, Руслан ялснаар аваргалах замаа засаж байв. Харин энэ удаад манай боксчин оноогоор ялж, хариугаа авлаа.

Шөвгийн наймд шалгарсан манай тамирчин медалийн төлөөх тулаанаа Казахстаны боксчин Ертуган Жэйнуллиновтой хийнэ.

Тэрбээр шөвгийн наймд энэ оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Тажикистаны Баходур Усмоновыг ялсан билээ.

Гэрэл зургийг Ч.ГАНБОЛД 

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо