Цаг үеийн мэдээ

"Ханжоу 2022" Азийн наадмын жюүдогийн төрөл өндөрлөлөө. Монголын жюүдогийн багаас Ё.Басхүү, Б.Гончинсүрэн нар мөнгөн медаль, Л.Сосорбарам, Ц.Цогтбаатар, А.Адъяасүрэн нар болон багийн төрлөөр хүрэл медаль хүртэж, нийт 6 медаль авчирсан амжилтыг үзүүлсэн билээ. 

"Ханжоу 2022" Азийн наадмын Монголын багийн ахлагч А.Ганбаатар жюүдогийн баг тамирчдад хүндэтгэл үзүүлж баяр хүргэв.