Цаг үеийн мэдээ

"Ханжоу 2022" Азийн наадам үргэлжлэх хугацаанд Азийн Олимпын зөвлөл /АОЗ/-ийн 110 жилийн ой тохиож байгаа билээ.

АОЗ-ийн тэмдэглэлт түүхэн ойг тохиолдуулан тамирчдын дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэж, бүхий л талаар түлхүү дэмжих зорилгоор Тамирчдын комиссыг байгуулах ажил өрнөж байна. 

Тамирчдын комисст сонгогдохоор манай тивийн таван өөр бүсээс 26 тамирчин нэр дэвшсэн бөгөөд үүнээс 10 тамирчин сонгогдох юм. Тамирчдын комиссын гишүүдийг тодруулахаар Азийн наадамд оролцож буй нийт тамирчид саналаа өгсөөр байна. 

АОЗ-ийн Тамирчдын хөгжлийн хэлтэс болон тусгай төслүүдийг хариуцсан дарга  Тони Тарраф “Бид энэ удаагийн Азийн наадмаар АОЗ-ын тамирчдын комиссын сонгуулийг зохион байгуулж байна. Сонгуулийн санал хураалт 9 сарын 18-нд эхэлсэн бөгөөд 10 сарын 6-нд өрнөх болно. Олон тамирчин саналаа өгөхийг хараад бид маш их баяртай байна. Сонгогдсон Тамирчдын комиссын гишүүд өөрсдөө дарга, дэд даргаа сонгох болно. Харин сонгогдсон дарга нь Азийн Олимпын зөвлөлийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн болохыг тодотгон хэлмээр байна. Тамирчдын төлөөллийн дуу хоолой Азийн Олимпын зөвлөлийн гүйцэтгэх зөвлөлд орсноор тамирчдаа илүү их дэмжих боломж үүсэх юм.” хэмээн онцоллоо.