Цаг үеийн мэдээ

Азийн наадамд явах Монголын чөлөөт бөхийн багийг бүрдүүлж, хэлэлцэн батлах удирдах зөвлөлийн хурал 2023 оны 9-р сарын 25-ны өдөр 18:00 цагт Спортын төв ордны хурлын зааланд болж доорх шийдвэр гарав. 

Жич: Азийн наадамд оролцох бололцоотой тамирчдын нэрсийг 2023 оны 1 сараас эхлэн азийн наадмыг зохион байгуулах хороонд явуулсан байдаг. Уг жагсаалтад зарим тамирчдын нэрсийг явуулаагүй байсан учраас оролцож чадахгүй болж байна. Шинэ удирдлага жагсаалтад хүн нэмэх бүх боломжийг 8 сарын сүүлээр ажлаа хүлээж авсан даруйдаа судалсан боловч ямар ч боломжгүй нөхцөлтэй тулгарсан бөгөөд мандат олгох процесс хаагдсан байсан. 

Шийдвэр гаргахдаа 2023 оны 8 сарын 22-нд Удирдах зөвлөлөөс гарсан 05 дугаартай тогтоолыг баримтлан явуулав. 

Эмэгтэй 

50кг Ц.Намуунцэцэг 

• Энэ жинд ДАШТ-ээс мөнгөн медаль авсан Д.Отгонжаргал бэртэл авсан ба өөрийн хүсэлтээр Азийн наадмыг өнжих болсон.   

53кг Б.Болортуяа 

• Г.Отгонжаргал ДАШТ-ээс эрхээ авч чадаагүй. Тогтоолын дагуу 2 номерын тамирчныг 100%-ийн санaлаар дэмжив. 

57кг Э.Даваачимэг  

• ДАШТ-д Б.Эрдэнэсувд явсан ч бэртлийн улмаас оролцож чадаагүй, номер 2 Алтжингийн нэр Азийн наадамд яваагүй тул сорил тэмцээний номер 3 Э.Даваачимэг 80%-ийн санaлаар дэмжигдэв. Б.Эрдэнэсувд 1 номерт хэдий байгаа ч бэртлийн шалтгаанаас орох боломжгүй гэж үзэж 3 номерын тамирчин Э.Даваачимэгийн нэр бүртгэгдсэн байсан учир оролцох болов. 

62кг С.Цэрэнчимэд 

• П.Орхон ДАШТ-ээс эрхээ авч чадаагүй. Тогтоолын дагуу 2 номерыг 100%-ийн санaлаар дэмжив. 

68кг Э.Дэлгэрмаа 

• ДАШТ-ээс мөнгөн медаль мөн жингийн Олимпын эрх авсан тул 100%-ийн санaлаар дэмжив.  

76кг Г.Ариунжаргал

• Н.Загардулам ДАШТ-ээс эрхээ авч чадаагүй. Тогтоолын дагуу 2 номерыг 100%-ийн санaлаар дэмжив. 

Эрэгтэй 

57кг Н.Насанбуян 

• З.Занaбазар ДАШТ-ээс эрхээ авч чадаагүй. Тогтоолын дагуу 2 номерыг 100%-ийн санaлаар дэмжив. 

65кг Т.Тулга

• Номер 2-т байгаа тамирчинд хүндэтгэх шалтгааны улмаас Азийн наадамд явах боломжгүй тул Т.Тулгыг 100% санaлаар дэмжив. 

74кг З.Сумъяабазар 

• О.Сүлдхүү ДАШТ-ээс эрхээ авч чадаагүй. Тогтоолын дагуу 2 номерыг 100%-ийн санaлаар дэмжив. 

86кг Б.Бат-Эрдэнэ

• Азийн наадамд 86кг дээр ганцхан нэр явсан бөгөөд Б.Бат-Эрдэнэ-ийг 100% санaлаар батлав. 

97кг Г.Ганхуяг 

• 2023 оны 8 сарын 22-нд болсон УЗ-ийн хурал дээр багш нарын бодлого 97кг-д Г.Ганхуягийг бэлдэж байгаа санaлыг дэмжээд баталсан. 97кг-ын ДАШТ-д явсан Б.Бадамдоржийн нэр анхнаасаа Азийн наадамд оролцох нэрс дотор байгаагүй тул Г.Ганхуягийг УЗ-ийн гишүүд 93%-ийн санaлаар дэмжив.  

125кг М.Лхагвагэрэл

• Энэ жинд сорил тэмцээн хийгдээгүй, мөн Улсын аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль авсан Цэрэнгийн нэр Азийн наадамд яваагүй тул М.Лхагвагэрэлийг 70%-ийн санaлаар дэмжив. УЗ-ийн зарим гишүүд номер 3т байгаа Э.Батмагнайг явуулах хүсэлт гарган санал хураасан боловч олонхын саналаар М.Лхагвагэрэл сонгогдов.