Цаг үеийн мэдээ

Азийн Наадмын сквошийн төрөлд Монголын баг 4 эмэгтэй, 1 эрэгтэй тамирчин оролцож буй. Эмэгтэйчүүд багийн тэмцээнээр “А” хэсэгт багтаж, Хонконг, БНСУ, Япон, Тайландтай өрсөлдөж хожигдол хүлээсэн юм. 

Сквошийн төрөлд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн тэмцээн ирэх сарын 1-нд болно.

Эрчүүдээ төлөөлж Азийн Наадамд оролцож буй Даваажавийн Гүен эхний тойрогт Катарын Амжад Седтэй оноолт таарсан. Харин эмэгтэй ганцаарчилсан төрөлд Алтанхуягын Ариунбилэг Тайландын Аричаяа Чужиттай, Пүрэвжавын Хулан Пакистаны Ижаз Нор Ул Айнтай тус тус өрсөлдөнө.