Цаг үеийн мэдээ

ЭМД-ын шимтгэлээ дансаар болон ибаримт гар утасны аппликейшнээр төлөх боломжтой бөгөөд ибаримтаар төлсөн шимтгэл 10-15 минутад шууд баталгааждаг.

Тэгвэл 9 сарын 23-наас 9 сарын 29-ний өдрийн 15 цагийн байдлаар 6159 иргэн, 7081 удаагийн гүйлгээгээр нийт 423 сая 777 мянга 900 төгрөгийн шимтгэлийг ИБАРИМТ аппликейшнээр төлжээ. 

ЭМД-ын шимтгэлээ тасралтгүй төлснөөр эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ хамгаалаарай.