Цаг үеийн мэдээ

БХЯ-ны ГХАГ-ын дарга, хурандаа С.Амарсайхан БНСВУ-ын БХЯ-ны Гадаад харилцааны газрын орлогч дарга, хурандаа Буй Чонг Хиеү тэргүүтэй төлөөлөгчдийг 2023 оны есдүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар зөвшилцөж, ойрын үед хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын урилгаар БНСВУ-ын Батлан хамгаалахын сайд, генерал Фам Ван Зиангийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын талаар ярилцлаа. 

Айлчлалын хүрээнд БНСВУ-ын БХЯ-ны төлөөлөгчид Хо Ши Миний нэрэмжит Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулиар зочилж, Хо Ши Миний хөшөөнд цэцэг өргөв.

Хоёр орны батлан хамгаалахын харилцаа 2013 онд байгуулсан БХЯ-д хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг, 2019 онд байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд амжилттай хөгжиж байна.